Тай Бүсгүй үхдэлтэй гэрлэжээ-Яагаад???

Нан Тхиппхарат гэдэг тай бүсгүй фэйсбүүк дэх өөрийн хуудсан дээр амьдралынх нь хамгийн аз жаргалтай, баяр баясал дагуулсан үйл явдлыг дүрсэлсэн гэрэл зургуудыг байршуулжээ. Тэгвэл бусад хүмүүс түүний баяр хөөрийг ерөөсөө ч хуваалцаагүй аж. Энэ эмэгтэй өөрийн нас барсан сүйт залуу Фиаттай авахуулсан гэрэл зургуудаа бусадтай хуваалцсанаар хүмүүсийн эвгүйцлийг төрүүлэв. Сүйт залуу нь гэнэт таалал төгссөн явдал бүсгүйн үйлдэлд саад болж чадаагүй гэнэ.

Залуу бүсгүй энэ хуримынхаа талаар ингэж ярьжээ. “Би түүнтэй хуримаа хийхийг мөрөөддөг байсан. Бид хоёр гар гараасаа барилцаад сүмийн гонхны өмнө зогсож байна гэж төсөөлдөг байлаа. Амгалан нойрс доо. Фиат, би чамд хайртай. Бидний мөрөөдөл биелсэн гэдгийг ойлгоорой” гэж тэрбээр хэлсэн байна. Фиатын үхэл түүний гэр бүл, ойр дотныхны хувьд гэнэтийн зүйл болсон гэнэ. Энэ залуу ямар нэг хууч өвчингүй байсан ч гэнэт зүрх нь хаагдаад таалал төгсчээ. Гэхдээ сая хийгдсэн ёслол хууль бус бөгөөд албан ёсоор бүртгэгдэхгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *