Дараах Хоол хүнс хоорондоо харшилж хор болдог-Амь насанд аюултай

Хоол хүнсээрээ бид эрүүүлжиж , эрч хүч, энерги авдаг хэдий ч нэг дор хэрэглэвэл харш идээ гэж бас байдаг ажээ.

Тухалбал , сүүг ногоотой хольж хэрэглэхэд заримдаа гэдэс дүүрч суулгадаг. Сүүг модонд ургадаг аливаа жимстэй нэг дор хэрэглэвэл харшилна. Гашуун унд, хоолыг сүүгээр даруулбал мөн л харш. Шар тос идсэний дараа ус уух, ургамлын тосыг зөгийн балтай , вандуйн шөлийг нишингийн сахартай , тахианы махыг айрагтай хольж хутган хэрэглэвээс өөр хоорондоо харшилж хордлого өгдөг байна. Хонины махыг чихэр жимстэй идэхийг цээрлэх хэрэгтэй. Ходоод гэмтэж бөөлжинө. Тахианы мах идээд тараг ууж болохгүй.

Өндөг чихэртэй хамт идвэл уураг тархи хордоно. Сонгиныг балтай давхцуулан хэрэглэвэл гэдэс гэмтэх , мөн бяслаг амархан мууддаг тул хөргөгчинд 2-3 хоногоос илүүгүй хадгалах хэрэгтэй. Энэ мэт хоорондоо харшилдаг идээг үргэлж хэрэглээд байвал гэдэс дотрын элдэв өвчин үүсэх нь ойлгомжтой юмаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *