Төрөх эмнэлэгт ТАНИХ ЭМЧГҮЙН ГАЙГААС харамсалтай хэрэг гарчээ

“Эх барих эмч нь байхгүй байна. Битгий дүлээд бай гэж юу юугүй төрөх дөхчихөөд, хүүхдийнх толгой нь цухуйчихсан байхад тусламж үзүүлэлгүй байсаар байгаад долоон сартай дутуу төрөлтийг аварч чадалгүй эндүүлсэн хэрэг  шинэ оны эхээр гарчээ.

Анхны үрийнхээ зулайг үнэрлэж чадалгүй, долоон сар хэвлийдээ тээсэн үрээ алдсан н.Эрдэнэтуяа гэх эмэгтэйг  өвдөлт өгч  эмнэлгийн кордоороо тусламж гуйн мөлхөж байхад нь тухайн өдрийн хариуцлагатай жижүүр,  эмч, сувилагчдын хэн хэн нь тоохгүй байсаар хүүхэд дотроо бүтэж амьгүй гарчээ.

Төрөх эмнэлэгт цэвэрлэгч байсан ч хамаагүй танил талгүй л бол үйлчилгээ ямар байдгийг харуулсан дээрх харамсалтай явдалд бүсгүйн ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд баяр тэмдэглээд ажлаа мартсан эмнэлгийн албан хаагчдад хариуцлага хэрхэн яаж тооцогдох нь хохирогчдийн ар гэрийнхэнд хүлээлт үүсгэж байгаа гэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *