Т.Бархүүгийн хайр татам гэр бүл юун дээр тогтдог вэ? Эгчмэд эхнэртэй байх ямар вэ?!

Т.Бархүү анхны гараа бол Х-Түц продакшн билээ. Энэ бол түүний амьдралын ханиа олох хамгийн зөв алхам байсан нь ойлгомжтой. Жүжигчин Одончимэгтэй учир ургуулж эхлэхэд гэр бүл, найз нөхөд гээд хөндлөнгийн хүмүүсийн олон эсэргүүцэлтэй тулгaрч байсан нь ойлгомжтой. Бархүүг хаанаас нь хэн ч харсан бие хаа, царай зүс сайтай нэгэн. Эргэн тойрон хүрээлүүлсэн сайхан бүсгүйчүүдээс яагаад заавал өөрөөс нь 10 гаран насаар эгч Одончимэгийг сонгов?

Бархүү энэ талаар ярихдаа Одончимэг бол маш үзэсгэлэнтэй, ухаалаг сайхан бүсгүй. Хэдий надаас олон насаар эгч ч миний харц түүн дээр л байсан. Энэ л миний хань болж чадах бүсгүй гэж анхнаасаа бодож байсан. Тэгээд л би үзээд алдсан гэж ярилцлага өгч байсан.

Хүмүүс надаас асуудаг эргэн тойрон хүрээлсэн сайхан залуухан бүсгүйчүүд байхад яагаад ийм сонголт хийснийг. Танихгүй хүмүүс ч заримдаа асуудаг. Тэгэхэд би дээрх хариултаа л өгдөг. Надаас эгч гэх нь хамаагүй энэ хүнд би тэгж их дурласан байхад нас бол зүгээр тоо.

Олон саад бэрхшээлийг туулсан хосууд маань нэгэн хөөрхөн охинтой болсон нь Сүндарь буюу Сууний. Одоо тэрээр нийгмийн сүлжээнд цахиур хагалж байгаа. Өхөөрдөм байдал, аавын гаднах хуулбар, ээжийн сэргэлэн цовоо гялалзсан байдлыг хуулж төрсөн нь ирээдүйн урлагийн мундаг хүн болохнуу гэлтэй.

Энэ сайхан гэр бүлийг цогцлоох нууц нь ерөөсөө үнэнч хайр билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *