Нууц амрагийн дүрийг хашраагч Жүжигчин Пүрэвжаргал юу хийдэг вэ?

Жүжигчин Пүрэвжаргал гэхээр яалтачгүй Бүтэн Амьдрал киноны нууц амрагийн дүрээр бууж байгааз. Аргачгүй юм учир нь Пүрэвжаргалын тоглосон кинонооc хамгийн хүнд хүрсэн нь юм. Та түүнийг бараг 20-оод кинонд тоглосон гэвэл итгэх үү?

Тэрээр Зохиомж дээд сургуулийн жүжигчний анги төгссөн бөгөөд мэргэжлийн жүжигчин юм. Одоо 30 нас дөхөж яваа. Түүний тоглосон бүтээлүүдээс дурьдвал: Ороолон, Admin Z, Хөхөөний Үүр, Сүүлчийн шөнө гэх мэт. Туслах дүр эсвэл гол дүр бүтээсэн байдаг.

Зэвүүн яриа гэх нэвтрүүлэгт орохдоо тэрээр Бүтэн Амьдрал кинонд 10 сая төгрөгөөр тоглосноо нуулгүй ярьсан. Уг кинонд тоглож нийтэд илүү танигдсанаараа кино зохиолын санал ч тасрахгүй байгаа сурагтай.

Пүрэвжаргалыг Пүнтик гэж хочилж дууддаг. Тэрээр жүжиглэхээс гадна гоо сайхны брендийн нүүр царай, мөн дэлгүүр ажиллуулах, юм сурталчлах гээд олон салбарт хүч үзэж яваа мундаг дайчин бүсгүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *