Хятадууд Хиймэл Будаа хийжээ-Яаж таних вэ? Манай улсад Хятадаас будаа орж ирдэг тул АНХААР

Хятадад худалдаанд хуурамч будаа гарсан байна. Төмс болон хиймэл резинээр хийгдсэн будаанууд Шаньси мужийн Тайюань хотын зах дээр худалдаалагдах болсон аж. Хиймэл будааг харах юм бол жинхэнээсээ огт ялгарахгүй гэнэ. Гэхдээ шинжээчдийн анхааруулж байгаагаар түүнийг хоол хүнсэндээ хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэнд үлэмж аюул учирч болзошгүй юм.

улсын засаг захиргаа хиймэл будаа маш аюултай гэдгийг ард иргэддээ сануулсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү бүтээгдэхүүн Хятадын зах зээлээс Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсуудын зах зээлд нийлүүлэгдсэн гэдэг мэдээлэл тарах болов.

Хуурамч будааг илрүүлэхэд маш амархан гэнэ. Чанасны дараа эдгээр будаа хатуу хэвээр үлддэг бөгөөд энэ будаагаар чанагдсан шөл шатсан хуванцрын эхүүн үнэрийг гаргадаг байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *