Хүнд хэрэггүй таван эрхтэнийг нэрлэжээ. Таны БОДОЛ?

Эрэгтэйчүүдийн хөхний товч

Эрэгтэй хүний хөхний товч хэрэгтэй, хэрэггүй гэсэн мэтгэлцээн дуусдаггүй. Хөхний товч хэвлийд хүүхэд бүрэлдсэний дараа хоёр сарын дараа бий болдогч Ү хромосомын нөлөөгөөр эрэгтэй хүүхдийн товчний хөгжил нь зогсдог байна. Улмаар насанд хүрсэн ч гэсэн хөхний товч биеэ даган бага зэрэг томорч “хэрэггүй эрхтэн” байсаар байдаг байна.

Ахар сүүл

Эртний хүний өвөг дээдэст сүүл тэнцвэрээ олоход нь хэрэгтэй байсан байж магадгүй. Хүн сүүлтэй байсны нэг баталгаа бол одоо болтол сүүлтэй хүн төрөх тохиолдол ховорч гэсэн байсаар л байдаг. Гэвч орчин үеийн хүн өөрийн тэнцвэрээ маш сайн олдог тул сүүлний хэрэг байдаггүй. Эхийн хэвлийд хүний “сүүл” 5-8 долоо хоногийн турш бүрэлдэж байгаад зогсдог байна.

Агт араа

Цаг хугацаа өнгөрөх тусам хоол хүнсний нөлөөгөөр хүний эрүү жижгэрсээр амны хөндийд агт араа багатаах зайгүй болсон. Гэсэн хэдий ч зарим хүнд агт араа ургаж “зовлон” болсоор байгаа. Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэцүүлэн бодох шаардлага гардаг асуудлуудын нэг юм.

Мухар олгой

Аппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршдог хоол боловсруулах үйл явцад ямарч хэрэггүй “эрхтэн” юм.

Нүдний гуравдагч зовхи

Хэрэв та сайн ажиглаж харвал нүдэн дотор хамар талд улаан арьс байхыг харж болно. Шувуу болон гүрвэлийн гуравдагч зовхи нүд хамгаалах, чийглэхэд тустай хэрэгтэй эрхтэн боловч хүний ямарч хэрэггүй “арьс” юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *