Дуучин Г.Анхмаагийн дурлалт залуугаар ХХБанкны О.Орхон тодорч тэд дэр нэгтгэх болсон гэв үү?

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмааг жүжигчин Т.Билэгжаргалтай оюутан ахуй цагаасаа эхлэн үерхэж, дундаасаа нэг охин төрүүлсэн гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Харин тэд хэдэн жилийн өмнө хоёр тийш болж тус тусын амьдралыг хөөх болсон бөгөөд дуучин Г.Анхмаа хоёр дахь амьдралаа албан ёсоор эхлүүлжээ. 

Харин түүний дурлалт залуугаар нэгэн дуулиант эрхэм тодорсон байна. Тэрбээр ХХБ-ны О.Орхонтой албан ёсоор гэр бүл болж байгаа бөгөөд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх нь ээ. 

О.Орхоны хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Д.Эрдэнэбилэг нарын хамтаар багагүй хугацаанд шалгагдаж буй нэгэн.

1997 онд МУИС-ийн ЭЗС, 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд “Трий Тигерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх хийж явсан. Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Энэ жил 45 нас хүрч буй тэрбээр дуучин Г.Анхмаатай уулзаж эхлээд багагүй хугацааг үдсэн. Харин энэ жил албан ёсоор харилцаагаа ил болгож гэр бүл зохиохоор шийдээд байгаа тэд өвөрмөц, дуулиант хуримын цувааг үргэлжлүүлэх нь ийн тодорхой болоод байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *