Хүчирхэг ганц бие ЭЭЖҮҮД- тэд бусдын л адил…

Эмэгтэй хүн болж төрсөний аз жаргал бол ээж болох явдал юм. Ээж болно гэдэг энэ хорвоод юугаар ч солимгүй сайхан мөч байдаг. Гэхдээ ганц бие ээж болно гэдэг бол тийм ч амар биш юм. Ганц биеэрээ байсан амьдралаас хоёр, гурав магадгүй арав дахин ачаалал нэмэгдэж, өөрт гаргах цаг зав тодорхой хэмжээгээр багасдаг. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн хэзээ ч энэ амьдралаас уйддаггүй. Олны танил сайхан бүсгүйчүүд ч энгийн эмэгтэйчүүдийн адилаар ганцаар хүүхэд өсгөж, жаргалтай амьдарч байна. Ганц бие ээжүүд буюу хамгийн хүчирхэг баатруудыг танилцуулж байна.

Б. Мишээл

Нэгэн цагт жүжигчин О.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан жүжигчин Б.Мишээл гэнэт л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай цуутай хурим хийж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон. Гэвч хэдэн жилийн өмнөөс нөхрөөсөө тусдаа амьдрах болсноо зарлан ганц бие ээжийн амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Мөн тэрээр  “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран “Single mum” дуу гарган ганц бие ээжүүдээ магтаад авсан юм. 

Н. Мөнхсоёл

Хамгийн анх Facebook од, Хүүхэлдэй гэх мэт киногоороо үзэгчдэд танигдаж байсан. Тэрээр хожид facebook од кинон дээр нүцгэлсэндээ харамсдаг хэмээн ярьж байсан. Дэлгэцийн урлагийн олон сайхан бүтээлд амь оруулсан жүжигчин бол яах аргагүй Н.Мөнхсоёл. Нэрд гарсан цагаасаа л үнэн худал нь мэдэгдэхгүй олон залуучуудтай нэр холбогдож явсан тэрээр нэг хүүтэй билээ. Ганц бие ээж гэдгээ нийтэд чухалчилж яриад байдаггүй бөгөөд одоогоор хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа юм. 

Мино буюу Номин

Тэрээр анх дуучин Ариунаагийн Асуудал хэмээх дээны клипэнд тоглож байсан. Дараагаар Sound of kiss хэмээх охидын хамтлагт байсан. Одоогоор уран бүтээл хийдэггүй бөгөөд Remax борлуулалтын компанид ажилладаг. Нэгэн залуутай цуутай хурим хийгээд жил ч болоогүй салсан бөгөөд 1 хүүхэдтэй ганц бие ээж юм.

Б. Ариунцэцэг

Хамгийн анх МҮОНТ-н Амьдралд тавтай морил хэмээх олон ангит, хөгжөөнт кинонд бандгар тамирчин эмэгтэйн дүрээр тоглож байсан. Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө төрхийг нээн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээн яваа жүжигчин Б.Ариунцэцэг нэгэн үед залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой дэр нэгтгээд хөөрхөн охинтой болсон цаг саяхан мэт санагдаж байна. Түүний нөхөр залилангийн гэмт хэрэгт холбогдон сошиал орчинд багагүй шуугиан дэгдээсэн. Тун удалгүй жүжигчин Б.Ариунцэцэг гэрлэсэн гэх статусаа өөрчлөн, хамтдаа авахуулсан зургуудаа устган нөхрөө найзын тооноосоо хассан юм. Гэхдээ энэ тал дээр Б.Ариунцэцэг нэг ч тайлбар хийгээгүй бөгөөд хүмүүс тэднийг салсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.

А. Ганчимэг

“Хэцүү анги” киноны хөөрхөн Зулаа нэрээр олны танил болсон даруйдаа эрчүүдийн хайрыг булааж байсан царайлаг жүжигчин А. Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотно харилцаатай болж үрийн зулай үнэрлэсэн ч залуу хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд охиноо төрөөгүй байхал хоёр тийш болсон гэдэг. Гэсэн хэдий ч ганцаараа охиноо өсгөж байгаадаа огтхон ч санаа зовж сэтгэлээ чилээсэн шинжгүй уран бүтээлдээ бүхий л хүчээ зарцуулан явааг нээлтээ хийгээд удаагүй байгаа “Халуун зүрх” киноноос нь харж болох юм.

Анхмаа

Оюутан цагаасаа Билэгжаргал гэх залуутай үерхэж хамт амьдарч кинонд хүртэл цуг тоглоод амжсан. Тэд нэгэн хөөрхөн охинтой бөгөөд хэдэн жилийн өмнө 2 тйиш болцгоосон. Түүний ярьж буйгаар Билэгжаргалын ухаан суудаггүй, хэцүү байдлаас болж салсан гэдэг. Түүнээс хойш түүний экс нөхөр олон ч хэргүүдэд холбогдсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *