Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ яриаг үгүйсгэн охинтойгоо хүчээр уулзав уу?

Зохиолын дууны дуучид дундаас хамгийн дуулиант амьдралтай дуучдаар тодроод буй Б.Болд, Э.Чулуунчимэг нарын ээлжит дуулиан дэгджээ. Тэдний дунд нэг охин бий. Охин одоогоор ээжтэйгээ байдаг бөгөөд Э.Чулуунчимэг охиноо аавтай нь уулзуулахыг хүсдэггүй тухайгаа дурдаж байсан удаатай. 

Нэгэнт гэр бүлээ орхин өөр амьдрал зохиосон экс нөхөртөө гомдохдоо ийн хэлж суусан тэрээр охиноо ч мөн урлагт хөтөлсөн нэгэн. Харин Б.Болд охинтойгоо холбоотой байдаг тухайгаа ярьж, тэр ч бүү хэл хамтдаа авахуулсан зургаа цахим хуудаснаа нийтэлсэн байх ажээ. Тэгэх тэгэхдээ хүү, охиныхоо хамтаар авахуулсан зургаа нийтэлсэн нь олны анхаарлыг ихээр татаад байгаа гэнэ. 

Тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй дуучин Б.Болд ийнхүү охинтойгоо үе үе уулзаж цагийг хамт өнгөрөөж буй гэдгээ зарлав. Харин Э.Чулуунчимэг “Би охиныгоо аавтай нь уулзуулдаггүй гэж хэлж болно. Ер нь уулзуулахыг ч хүсдэггүй. Одоо угаасаа миний гэр бүлийн гишүүн гэвэл миний охин бид хоёр л байна ш дээ. Би өөрөө гэрийн эзэн, гэрийн эзэгтэй гээд бүх юмаа амжуулж байна” хэмээсэн байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *