Маскын жүжигчин Чука болон Honeymoon хамтлагийн Солонго нар төрсөн эгч дүү бөгөөд нэг салбарт ажилладаг

Маск продакшний жүжигчин Чулуунцэцэг, Honeymoon хамтлагийн дуучин Солонго нар төрсөн эгч дүү нар гэнэ. Солонго дуулахаас гадна маскад жүжигчин хийдэг билээ. Төрсөн эгч дүү 2 нэг салбарт ажилладаг төдийгүй бүр нэг хамтлагт байна гэдэг нь тун ч сонирхолтой юм.

Жүжигчин Чука олонд танигдсан цагаасаа эхлээд бондгор хээгүй галзуу байсан. Харин одоо тэрээр ээж болоод өмнөх байснаасаа даруй хэдэн 10 кг турж ихэд гуалиг болсон. Үүнийг дагаад ч тэр үү улам залуужсан байсан. Хүмүүс түүний нууцыг ихэд асуусан.

Харин Солонго хамгийн анхны гараагаа Honeymoon хамтлагаас эхэлсэн. 4 гишүүнтэй охидын хамтлаг нь олон дуу гаргаж хит болсон. Удалгүй тэрээр Маск продакшнд орж жүжиглэх болсон. Тэр нь ийм учиртай байжээ. Эгч дүү 2 удаан хугацаанд нууж яваад аяндаа дэлгэгдсэн юм. Ямартай ч огт төсгүй 2 маань эгч дүү 2 байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *