Voice шоуны ялагч Ядам шагналын машинаа авчээ,харин машины үнэ нь хэд вэ

Удаан үргэлжилсэн The Voice шоу өндөрлөж ялагчаар төмөр хоолойт Х.Ядам тодорсон билээ. Харин өнөөдөр буюу 2020.06.26-нд ялагчийн шагналаа гардан авлаа. Шагнал нь тав тухын бэлгэдэл Renault брендийн Kaptur автомашин юм. Мөн Монгол ТВ телевизтэй амьдралаа өөрчлөх уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Х.Ядам blind audition шатан дээр 4лээ эргэсэн билээ. Түүнийг багтаа авахын тулд шүүгч нар өөрийн аргаа хэргэлснээс Болд өөрийн хамгийн үнэт В хэмээх зүүлтээ өгснөөр түүний багт орсон. Болдын энэ сонголт түүний хамгийн зөв байсныг үзэгчиддээ баталж чадсан юм.

Уг машин нь 45 сая төгрөгийн үнэ бүхий бөгөөд үүн дээр гааль, тээвэрлэлт гэх нилээд мөнгө нэмэгдэнэ. Цоо шинэ 0 заалттай машины эзэн болсонд баяр хүргье. Х.Ядам өөрийн олон уран бүтээлийг гаргаж амжилтын оргилд хүрэх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *