Хятадын хил хааснаас болж ТӨМСНИЙ нөөц хомсджээ- хятад ногоо зардаг байжээ…

Сүүлийг үед хүнсний ногооны үнэ эрс өссөн билээ. Өдөр тутмын хэрэглээ учраас хичнээн үнэ өссөн ч хүмүүсийн худалдан авалт буурдаггүй. Жил бүрийн өдийд дотооддоо тариалсан хүнсний ногооны үнэ нэмэгддэг. Учир нь нөөц дундарч, эрэлт ихэсдэг байна. Хэдийгээр импортын хүнсний ногоо орж ирдэг ч иргэд аль болох Монголд тариалсан ногоо авах хүсэлтэй байдагийг худалдаачид хэллээ.

Зах худалдааны төвүүдэд: Төмс 1500 – 2500 орчим төгрөг, Лууван 2000 – 2200 төгрөг, Манжин 6000 – 6500

Байцаа 2500 – 3500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Төмс, хүнсний ногооны үнэ өссөн нь хил хаасантай холбоотой гэж худалдаачид хэлж байна. Хилээр бусад сортын төмс орж ирэхгүй байгаа учраас монгол төмсний хомсдол үүсч байгаа учраас үнэ өссөн гэх мэдээллийг өглөө. Жил бүрийн энэ үед төмс  хүнсний ногооны үнэ шинэ ургац гарч иртэл өсдөг гэдгийг албаныхан хэлж байна.

Зах худалдааны төвүүдийн төмс, хүнсний ногооны үнийг долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 100-900 орчим төгрөг нэмэгдсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед:

Төмс 1130 төгрөг, Лууван 1800 төгрөг, Байцаа 2150 төгрөг

Манжин 2654 төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Манай улс БНХАУ-тай хиллэх хилээ хаасан. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байгаа юм. БНХАУ-аас зөвхөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортонд хязгаарлалт хийсэн байна. Төмс, хүнсний ногооны импорт хэвийн үргэлжилж байгааг ГЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *