Жүжигчин Ялалт, Жавхлан нар дундаасаа ХҮҮТЭЙ гэвч тэд тус тусын замаа хөөсөн нь…

Маскын жүжигчин Жавхлан болон дуу оруулагч хоолойгоор нь хүмүүс Ялалтыг андахгүй. Ялалт анхны гараагаа дуу оруулагчаар эхэлж яваандаа кинонд тоглон олонд танигдах болсон. Жавхлан анхны гараагаа Маск продакшнаас эхэлж өдийг хүртэл тасралтгүй ажиллаж яваа. Хажуугаар нь дэлгэцийн бүтээл реклам зэрэгт нилээдгүй тоглодог юм.

Хүмүүс Ялалт, Жавхлан нарыг дундаасаа нэг хүүтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Залуу байхдаа бие биетэйгээ ханилж байсан ч таарахгүйн үүднээс тус тусын амьдралаа хөөсөн. Одоо тэдний хүү 15 орчим настай бөгөөд аавтайгаа тун адилхан нь зурагнаас харагдаж буй.

Ялалт түүнээс хойш нэгэн бүсгүйтэй ханилан хүүхдүүдтэй болсон. Харин Жавхлан маань мөн нэгэн залуутай суусан боловч хараахан хүүхэдтэй болоогүй байгаа. Хосууд байсан хүмүүс ямартай ч өөр өөрийн аз жаргалаа олсон нь сайн хэрэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *