MNB тв-н хөтлөгч Ням-Осорын Ундрал ДОКТОРЫН зэрэг хамгааллаа, УИХ-ын гишүүн Н.Учралын төрсөн дүү…

Монголын үндэсний олон нийтийн телевизийн мэдээний хөтлөгч Н.Ундрал ДОКТОРЫН зэрэг хамгааллаа. Тэрээр Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын охин бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын төрсөн дүү юм.

Түүний нөхөр нь загвар өмсөгч Чингүүн бөгөөд Фейсбүүк сүлжээнд Фаак me хэмээх бичлэгээрээ нилээд алдаршсан юм.

Н.Ундрал инстаграмдаа: Ph.D докторын зэргээ амжилттай хамгааллаа. Би Бээжингийн хэл соёлын их сургуульд суралцаж байгаад Хүмүүнлэгийн ухааны их сургуульд шилжиж

Хүмүүнлэгийн ухааны их сургуульдаа Хятад хэлний ангийг бакалаврын зэрэгтэй төгсөөд, АНУ-ыг зорьж АНУ- д бизнесийн удирдлагын магистрт суралцаж төгсөөд эх орондоо эргэж ирэхдээ төрөлх

Хүмүүнлэгийн ухааны их сургуульдаа Хэл шинжлэлийн доктрантурт суралцаж, өнөөдөр сүүлийн жилүүдэд өөртөө тавьсан хамгийн чухал, том зорилгодоо хүрч Хэл шинжлэлийн ухааны докторын (Ph.D) зэргээ амжилттай хамгааллаа.

Монгол Англи хэлний зүйр цэцэн үгсийн харьцуулсан судалгаа ( жаргал, зовлон семантик концепт) сэдэвт судалгааны ажлыг минь удирдсан эрхэм, хүндэт багш, академич Чулуундорж багш тандаа талархалаа илэрхийлье.

Эрдмийн ажлын шүүмжлэгч Ph.D Нансалмаа багшдаа, Sc.D Нямжав багшдаа, эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүддээ талархлаа илэрхийлье. Үргэлж охиноо дэмждэг хайрт ээж, аавдаа баярлалаа.

Цаашдаа илүү сайн судлаач болох, илүү их хичээх хүсэл тэмүүлэл, урам зоригоор дүүрлээ.. хэмээн бичжээ.

30 дөхөж байгаа залуухан бүсгүй хэн бүхний хамгаалаад байдаггүй ДОКТОРЫН зэргийг амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Түүний инстаграм хаяг: undral.mnb.anchor