Жүжигчин Дөлгөөн Монголдоо ирээд СТА цол авчээ

Жүжигчин Дөлгөөн түүний гэр бүл саяхан тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Америк улсад 3 жил мэргэжил дээшлүүлэн энэ жил төгссөн.

Тэрээр Америкт байхдаа зуныхаа амралтуудаар U-film-н Single ladies-4, Хувьсал продакшны Тэнгэрээс буусан од кинонд тоглосон.

Тэнгэрээс буусан од кинон дээр Од хэмээх улаан үст үзэсгэлэнт сайхан бүсгүйн дүр бүтээдэг бөгөөд уг киноны дараа Соёлын тэргүүний ажилтан цол авчээ.

Тухайн үед Дөлгөөн киноны нээлтийн үеэр байгаагүй бөгөөд саяхан эх орондоо ирээд өнөөдөр жүжигчин Урнаагаас гардан авчээ. Урлагийн салбарт ороод багагүй хугацаа өнгөрөөсөн түүний хөдөлмөрийг үнэлсэн юм.

Цаашдаа олон олон уран бүтээлд тоглож улам өндөр амжилт гаргана гэж найдаж байна. Түүнд баяр хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *