Тоглож байсан хүүхэд дээр БЛОК унажээ-ЯААНАА

Хэнтий аймагт нэгэн дэлгүүрийн гадаах блок хүүхдийн толгой дээр унаж хүнд гэмтээжээ. Гадаа тоглож тэр хавиар нь явж байхад дээрээс нь унаж дух цөмөрч нүүрэндээ маш олон оёдол тавиулжээ. Ар гэрийхэн нь холбогдох хүмүүст хэлсэн ч тэдгээр хүмүүс тоогоогүйгээр барахгүй нэг ч удаа яаж байна гэж холбогдоогүй байна.

Зүв зүгээр тоглож байсан хүүхэд нэг л өдөр ийм болсон нь ар гэрийнхний хувьд аймшигт явдал байсан. Ээж нь хүүгээ харах болгондоо өр эмтэрч байгаа талаар дурьдсан байжээ. Золоор хүүхдийн аминд халгүй хэдий ч хожим хойно ямар нэг зүйлд нөлөөлвөл хэн хариуцах вэ??? Хүүхдээ тайван ч тоглуулж болохгүй ямар хэцүү юм бэ???

Зарим нэг хүмүүсийн зөвлөгөө нь эргэн тойрон орчноо тухайн газар хариуцах ёстой, тйимээс холбогдох газраар явж шүүхэд өг, ийм явдлыг Монголчууд өөхшүүлээд бүр сургачихсан нөгөөдүүл нь ч тоохгүй гэж бичсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *