Одзаяа орчин үеийн 10 жилийн ХОТ охидыг дуурайв

Одзаяа тв-н салбартаа эргэн ороогүй байгаа ч байнга олны нүдэнд өртөж байдаг. Тэрээр бэлэг хөтөлбөр, хандивын аян, бараа сурталчах, зураг авалт гээд олон төрлийн ажил хийдэг.

Харин тэрээр өнөөдөр дүрсгүй 10 жилийн охины дүрд хувиржээ. Тансаг хауснуудын гадаа зогсох үзэсгэлэнт 10 жилийн охин шиг харагдана.

10 жилд байсан бол ийм байх байжээ хэмээн бичжээ. Түүний хариуд хүмүүс ийм охин байдаг байсан бол хэзээ ч хичээлээ таслахгүй байсан гэж хошигножээ.

Одзаяа яг юуны зураг авалтанд орж буйгаа тодорхой бичээгүй ч ямар нэгэн бүтээлд тоглож байгаа нь ойлгомжтой. Ямар зүйлд тоглосныг нь бид хүлээх л үлдлээ.