3 охины дуучин Анхмаагийн будаггүй сонин Төрх

Анхмаагийн ээж Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байсан бөгөөд багаасаа урлагтаа ойр байсан нь 3 охин хамтлагт ороход нь нөлөөлжээ.

Хамтлагийн бусад гишүүд болох Ану, Соло нар Анхмаагийн дээд ангийнхан нь байсан. Тэд 2005 онд 3 охин хамтлагт нэгдсэнээс хойш бие даасан гурван тоглолт, 30 гаруй видео клип, зургаан цомог гаргаад байна.

“3 охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа 1986 оны 4 сарын 28-ний өдөр мэндэлжээ. Өөрөөр хэлбэл тэр өнөөдөр 37 настай аж.Г.Анхмаа Худалдааны гудамж гэгддэг хороололд бага насаа өнгөрөөсөн.

Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги, СУИС-ийн жүжигчний ангийг төгсчээ.Тэр 2003 онд бүжигийн хичээлд явж эхэлснээр “Гурван охин” хамтлаг-т албан ёсны гишүүн нь болсон гэдэг. 

Тэрбээр жүжигчин, найруулагч Т.Билэгжаргалтай гэрлэж охинтой болсон. Тэд оюутан байхдаа Ромео, Жульеттад тоглож, үерхэл нь эхэлжээ. Анхмаагийн дэлгэцийн анхны бүтээл бол “Сая км”  уран сайхны кино. Нөхөртэйгээ “Франц үнсэлт” кинонд хамтран тоглосон бол сүүлд нөхрийнхөө найруулсан “Угсаа гарвал” кинонд дүр бүтээсэн юм.

Үргэлж залуугаараа харагддаг Анхмаа бие даасан уран бүтээл гаргах болсон. 3 охин хамтлагаасаа ганц карьераа өсгөж яваа бүсгүй. Тэрээр аялах, спортоор хичээллэх тун дуртай.

Одоогоор харин иогоор хичээллэж хөлсөө урсгаж байна. Сүүлийн үед инстаграм орчин байнга гоё зураг хийхээс илүүтэй хэн ч гэсэн бусдын адил онцгүй царайтай байх үе байдаг.

Гоё зурагнууд харж битгий өөртөө гутраарай гэх мэт ишлэлүүд явах болсон. Үүний нэгэн адил хөөрхөн Анхмаа ч дасгал хийсний дараа ийм байдаг байх нь ээ