Зэвүүн яриагийн Оргил, Extacy хамтлагийн Сэржээ 2 хайр дурлалын харьцаатай болжээ

Зэвүүн яриа нэвтрүүлгээр олны танил болсон Оргил олон жил ганц бие явсаны эцэст хайраа олжээ. Тэрээр олон нийтэд ил тод зарласан бөгөөд түүний бүсгүй нь жирийн нэгэн биш цагтаа хүмүүсийг байлдан дагуулж байсан Making the band нэвтрүүлгээс төрөн гарсан Extacy хамтлагийн гишүүн Сэржмядаг юм.

Тухайн үедээ Сэржээгийн дуулах чадвараас илүү түүний бие нь хүмүүсийн анхаарлыг татдаг байсан. Харин тэрээр энэ давуу талаа ашиглан одоогоор фитнесс, спиннингийн багш хийдэг.

Одоогоор хосууд үерхэж байгаа гэсэн статустай байгаа бөгөөд цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *