Жүжигчин Хүрлээгийн бага охин Сүрэн хувцасны загвар гаргав- Монголд үйлдвэрлэв

Жүжигчин Хүрлээгийн 2 охид 2лаа бизнесс эрхэлдэг билээ. Том эгч Намууныг Wolarsen-ийн эзэн гэдгээр бид сайн мэднэ. Одоо харин дүү Сүрэн өөрийн хувцасны загвар, брендийг Монголдоо үйлдвэрлэн гаргаж ирж байгаа юм байна. Намуун дүүгийнхээ талаар ийн бичив:

Манай дүү 20хон насандаа өөрийн “clothing line”-г гаргаж байна ш дээ Жинхэнэ бахархал
Хичээлийхаа хажуугаар хэдэн сар материалаа сонгоод, загвараа гаргаад, байн байн үйлдвэр лүү яваад л хөөрхий минь их л стрессдээд гүйгээд байсан үнэхээр гоё хувцаснууд гаргажээ..
Аймар гоё эдэлгээтэй чанартай материалтай, биед сайн сууж байна гэж жигтэйхэн
За тэгээд ямарваа нэгэн санаагаа хэрэгжүүлж бодит болгоно гэдэг өөрөө сайн дураараа зовлон руугаа үсэрч орж байгаатай л адил хэцүү шүү! Гол нь хийж байгаа зүйлдээ үнэнч бөгөөд тууштай байж чадвал амьдрал зөндөө ихээр шагнадаг юм байна лээ шүү!!!
Дүүдээ зөндөө их амжилт гэж бичжээ.

Эдгээр зурагнууд бол түүний гаргасан загварууд юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *