3 охин хамтлаг анх гарч ирэхдээ ямар Дүр Төрхтэй байсан бэ- ХӨӨХ

3 охин хамтлаг урт хугацаанд явж байгаа цөөхөн хамтлагийн нэг.

Гишүүд солигддоггүй үргэлж тогтвортой байдаг. Хамгийн анх гараагаа эхэлж байхдаа Анхмаагийн оронд өөр эмэгтэй байсан.

Оюутан нас аялгуу, Шинэ жил хэмээх 2 дууны дараа солигдож Анхмаа орж ирж байсан. Түүний анхны клип бол Цаснаас түрүүлж үнсээч юм.

Тэд байгуулагдаад 10 гаран жил болохдоо дуунууд нь үргэлж хит болж байсан юм. Одоо Анхмаа соло уран бүтээлээр дагнан ажиллаж байна. Бүх гишүүд маань үрийн зулай үнэрлэсэн билээ.

Тэдний анх гарч байснаас эхлээд одоог хүртэлх зургуудыг нэгтгэсэн юм.