Дуучин Чулуунчимэг урьдны явдлынхаа талаар дурсаж бичлээ

Хүүхэд насны хүсэл мөрөөдлийн минь нэгэн том даль жигүүр МУГЖ, дуучин С.Жавхлан ахынхаа тоглолтыг ганцаараа нээх сайхан тухтайхан үзээд сууж байх сайхан байна шүү… Яг ингэж үзмээр санагдаад л хэнийг ч хань татахгүй гүйгээд л ороод ирлээ кк

2004 онд 7-р ангийн сурагч байхдаа түүний анхны уран бүтээлийн “НАСАН БАГЫН ДУРСАМЖ” аялан тоглолтыг яг ингээд ганцаараа Дархан хотын Эрэл спорт цогцолборт дурлан тухлан үзэж суусан минь өчигдөр мэт санагдаж байна. Тухайн үед хагас бүтэн сайнд танилынхаа дэлгүүрт худалдагч хийдэг байлаа. Олсон цалингаараа тухайн үед 4000₮-өөр шүтдэг дуучныхаа цагаан сувдтай костюмтай, шаргал сортой үстэй зурагтай билетийг худалдаж аваад л нээх гоё үзэж байж билээ кк. Маргааш нь дэлгүүртээ ажлаа хийж байтал тоглолтын арын албаныхантай хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш орж ирээд худалдан авалт хийхэд бас ямар гоё санагдаж байв аа кк. Үнэхээр л Монгол түмнээ цагийн цагт, үеийн үед дуу эгшгээрээ, дундрашгүй их авьяасаараа уярааж, зүрх сэтгэлийг нь хөглөсөөр байдаг гайхамшигтай дуучин шүү. Өнөөдөр түүний аавын тухай дуунуудыг өмнөхөөсөө бүр ч илүү зүрхээрээ сонсож мэдэрч “Зүүдэнд уяатай аав” дууг дуулахад хайртай аавыгаа санаад дотогшоо мэгшиж мэлмэрч сонслоо доо… Дуулж буй дуу бүхний нь бүх үзэгчид даган дуулаад л маш сайхан тоглолт болж байна..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *