Сүүнд хандалсан хушны САМАР хүүхдэд онц аюул учруулна- Анхаар!!!

Нэг зүйл бичихгүй бол үнэхээр болохгүй нь. Хүмүүсээ хүүхэд дээрээ битгий туршилт хий л дээ. Фб дээр тавигдсан батлагдаагүй зүйлсийг бүү турш. Сая нэг эмэгтэй сүүнд самар хандалж өгвөл хүүхдийн ханиад нам дарна гэж бичсэн бх юм. коммент доор нь 6 сартай хүүхдэд өгч болох уу гэж хүмүүс асуухад болно л гээд хариулаад байх юм.

Таны хүүхэд өвдвөл тэр пост оруулсан хүн хариуцлага хүлээхгүй. 3 хүртлэх насны хүүхдэд самар өгч огт болохгүй. Самар бол хүний харшлыг маш их хөдөлгөдөг аюултай эд. Самар шууд өгөөгүй хандалж өгч байна гээд хэрүүл хийгээд байв. Хандалсан л бол тэр чинь самар өгч байгаатай ялгаа байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *