Бидний буруу хэрэглэдэг 12 хүнс. Гайхмаар юм аа

  1. Маалингын үр

Маалингын үрэнд эслэг, омега-3, линни, фитонутриент агуулсан байдаг бөгөөд эдгээр нь бүгд хүний биед чухал ач холбогдолтой бодис юм. Гэвч бид бүхлээр нь идэхэд эдгээр бодисуудыг сайн авч чададгүй. Тиймээс ашигтай шинж чанарыг нь алдагдуулахгүйн тулд тэдгээрийг идэхээсээ өмнө бутлах хэрэгтэй.

2. Аспарагус

Аспарагусыг хэдий хоол хийх цаг бага байсан ч богино долгионы зууханд болгож болохгүй. Ногооны шим тэжээл нь усанд уусдаг тул С аминдэмийг бууруулдаг. Уг ногоогоор хоол хийх хамгийн тохиромжтой арга бол тэдгээрийг жигнэж эсвэл хуурах бөгөөд ингэснээр зөөлөн бас амттай болдог.

3. Киви

Кивиний хальс нь маш их хэмжээний шим тэжээл, ялангуяа эслэг, folate, Е витамин агуулдаг. Бүтэн кивигийн хэрэглээ (хальсыг оруулаад) нь эслэг, Е витамин, фолийн агууламжийг 50%, 32%, 34% -иар нэмэгдүүлдэг. Олон хүмүүс эдгээр тэжээлийг хоол хүнсэндээ хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй тул хүнсэндээ хальстай киви идэх нь шим тэжээлийг нэмэгдүүлдэг.

4. Улаан лооль

Улаан лооль нь чанаж идэж байх ёстой ногоо бөгөөд ингэснээр ликопин гэх хүнийг хавдар, зүрхний өвчнөөс хамгаалдаг шим тэжээлийг авч чадна. Хэрэв та улаан лоолийг 90 хэм хүртэл халаавал шим тэжээл нь нэмэгддэг.

5. Хар цай

Хар цай бол хамгийн их хэрэглэгддэг уух зүйлийн нэг боловч түүнийг сүүтэй хольж болохгүй. Сүүн бүтээгдэхүүн нь цайнд агуулагдах антиоксидантуудад нөлөөлдөггүй боловч сүүний уураг нь цайны шим тэжээлийг шингээхэд төвөгтэй болгодог тул цайны зүрх судсанд нөлөөлөх ач тусыг бууруулдаг.

6. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь ихэнх улаан жимсүүдийг бодвол эслэг, антиоксидант, С витаминаар баялаг юм. Бие махбодид эдгээр тэжээл шаардлагатай байдаг тул уг жимсийг хэзээ ч хэрчиж хадгалах ёсгүй. Гүзээлзгэнэ нь гэрэлд мэдрэг тул хэрчсэний дараа хүчилтөрөгчтэй урвалд орж тэжээллэг чанараа амархан алддаг.

7. Броккли

Брокколиг бол ихэнхдээ түүхий, эсвэл ихэнхдээ уураар жигнэж идэж байх ёстой хоолнуудын нэг юм. Чухамдаа тэднийг буцалгаж эсвэл хуурснаар биед шаардлагатай бүх витамин С, хлорофилл, антиоксидант, хорт хавдрын эсрэг нэгдлүүдийг алддаг.

8. Шош

Хатаасан шош нь фитат хэмээх антиоксидант нэгдлүүдийг агуулдаг боловч эдгээр нь витамин, эрдэс бодисоор нэн баялаг тул биед төдийлөн сайн шингэдэггүй. Тэднийг хэт их бодисоос ангижруулахын тулд шөнийн турш усанд дэвтээх хэрэгтэй.

9. Сармис

Сармис нь аллицин гэх бодис агуулдаг ба агаарт хэсэг байхад түүний хүчийг нэмэгдүүлдэг. Тиймээс сармисыг хэрэглэхээсээ өмнө жижиглэж, дор хаяж 10 минутын турш ил байлгах хэрэгтэй юм. Ингэснээр түүний ашиг тус үнэхээр гайхалтай байх болно.

10. Иогурт

Савыг нээхэд дээр нь шар сүү тогтсон байдаг. Энэ нь В12 витамин агуулдаг учраас угаалтуур руу хэзээ ч хаях ёсгүй. Таргаа идэхээсээ өмнө бага зэрэг хутгах нь зүйтэй юм.

11. Өргөст хэмх

Өндөр эслэгийн агууламжтай тул өргөст хэмхийг хальстай нь идэхэд тохиромжтой. Хэрэв та ногооны гарал үүслийг мэдэхгүй, сайтар угааж чадахгүй бол пестицид, бактерийн гаралтай хоол хүнснээс зайлсхийхийн тулд хальсыг нь салгаж авах нь дээр байдаг.

12. Сүши

Ихэнх хүмүүс сүши буруу иддэг. Та савхаар бус хурууныхаа тусламжтайгаар хооллох хэрэгтэй. Савх нь ихэвчлэн бөөрөнхий бус сонгодог суши идэхэд ашиглагддаг. Түүнчлэн, бага хэмжээний сое соустай иддэг тул та будаатай хэсгээрээ биш зөвхөн загасаа дүрэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *