Халуухан хөтлөгч Аригун мөрөөдлийн Номын дэлгүүрээ нээжээ- танилцаарай

Миний мөрөөдөл биелсээн. Уртаас урт зүйлс бичмээр байгаа ч ямартай ч ганц л үг зүрх сэтгэлд ургаж байна.
Миний дотор амилсаар байсан амар амгалан тэр нэгэн үзэгдэл өнөөдөр бодит биеллээ олж та бүгдийн нүдэнд үзэгдэн гарт баригдахад бүхий л мэдрэхүйгээр тань таашаагдахад бэлэн болжээ.
Энэ мөчийг догдлон хүлээлэээ. Маш их

Байгалийн дулаан өнгөнд, амьд ногоон ургамал цэцэгсийн дунд дурласан номоо барьж аваад халуун кофе уунгаа зүгээр л юу ч бодолгүй гүнзгий амьсгалж аз жаргал амар амгаланг мэдрээсэй хэмээн бид чин сэтгэлээсээ хүсэж
Anjuna book&Art cafe гаа нээлээ.

Манай дэлгүүр энэ цаг үеийн шилдэг оюуны бүтээл болсон ном, амьд тарьмал цэцэгс, моддыг, дэлхийн сонгодог уран зургуудыг таньд худалдан авах боломжийг бүрдүүлхээс гадна, хотын яг төв цэгт тайван амгалан гутлын 22 гудамжинд халуун кофе,цай, амттан идэнгээ цагийг тааваараа өнгөрүүлэх боломжийг бүрдүүллээ.

Манай хаяг : Талбайн баруун талд, Тагнуулын ерөнхий газрын урд талд Гутлын 22 гудамжинд байрлаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *