Жүжигчин Ариука гэртээ ийм байдалтай байдаг байх нь…

Эмоци продакшний жүжигчин Ариунцэцэг инстаграм дээр 300 000 дагагчидтай.

Олны танил гэхээрээ л байнга үзэсгэлэнтэй гэртээ ч гоё байдаг хэмээн хүмүүс боддог. Харин түүний карентины үеэр гэртээ амарч байгаа зургийг охин нь даржээ.

Ариука энгийн биед амар хувцастай юм үзээд хэвтэж байх нь тэр. Энэ жил түүний охин 4 настай юм.

-Та галбиржиж, турах явцдаа ямархуу хоол хүнс хэргэлдэг байсан бэ?

-Ус сайн ууж, ногоо жимс, махыг түлхүү иддэг байсан. Амтанд тэгтлээ дурлаад байдаггүй минь хэрэг болсон доо. Өглөө босоод 4 стакан ус уугаад 2 ширхэг өндөгний цагаан иддэг.

Өндөгний цагаан нь уураг, шар нь өөх тос учраас шарыг нь огт хэрэглэдэггүй. Өдөртөө ногооны салат, мах жимс их иднэ. Оройдоо өлсвөл өргөст хэмх, улаан лооль гэх мэт зүйлс иддэг.

-Энэ бүх дэглэмийг хэдий хугацаанд хэр үр дүнтэйгээр үргүлжлүүлсэн бэ? -Би яг 6 сарын хугацаанд 25 кг турсан.-Одоо бол таны дэглэм фитнес гэх мэт зүйлс дууссан гэж ойлгож болох юм байна тийм үү? Тэгвэл та одоо өдрийн турш юу идэж уудаг вэ?

-Одоо бол турж галбиржихын тулд ямар нэгэн зүйл хийхгүй байгаа. Энэ 6 сарын хугацаанд ганц зүйлийг ойлгож авлаа. Хүн дэглэм барьж турах хэрэггүй. Зүгээр л зөв хооллож сурах хэрэгтэй юм байна лээ. Би өглөөдөө 4 стакан ус уудаг , өдөртөө ямар ч хамаагүй хоол иддэг.