Батмөнх:Дэлгүүрээр явж байж гэрийн халат, өмдтэй гэртээ явж байгаа мэт хүнсээ цуглуулж явах юм

Гадуур гарахад гангарах шаардлагагүй хэцүү цаг үе тохиож буй үнэхээр үнэн. Гэхдээ бас өнөө үед 2020 гэхэд арай биш хувцастай хүнсээ цуглуулж яваа хүмүүс бас байх юмаа. Хотын төвийн дэлгүүрээр явж байж гэрийн халат, гэрийн өмдтэй эгээ л гэртээ явж байгаа мэт хүнсээ цуглуулж явах юм.

Мэдээж тэр хүний гэр тэр дэлгүүртэй ойрхон байж болно. Гэхдээ тэр дэлгүүр хотын төвийн дэлгүүр учраас тэр хавийн хүмүүсээс гадна өөр өөр олон газраас мэдээж хүмүүс орж гарч байгаа шүү дээ.
Хэд хоног үс толгойгоо угаалгүй тослогтоод үсээ ардаа боочихсон ихэвчлэн эмэгтэй хүмүүс олон нийтийн газар тийм нэг бохир заваан байдалтай явмааргүй байна. Одоо тийм харваас удаан ус цасанд ороогүй үс гэзэг нь тослогтсон хүмүүс маш ховор болсон учраас тиймэрхүү байдалтай олон нийтийн газар орж хүнсээ цуглуулахаар бол ядаж үс гэзгээ гаргалгүй битүү малгай толгой өмсөөд явдаг юм уу яадаг юм. Үсчин орж үс гэзгээ янзлуулах боломж байхгүй байж болох ч өглөө оройдоо нэг биш юмаа гэхэд өнжөөд нэг ус цасандаа залхууралгүй орчих ухамсар одоо цагт хүн бүр суусан байгаа шүү цөөхөн хэдэн залхуу бохир бүсгүйчүүдээ гэж хүнсээ цуглуулаад явж байхдаа бүүр нэг хэлмээр санагдаад бичлээ

Маскаа зүүж бээлийгээ өмссөн ч хамаг өнгөтэй өөдтэй гэснээ өмсөөд нүүр амаа будаад үс гэзэг нь гялалзуулаад хүнсээ цуглуулаад явж байгаа бүсгүйчүүд ямар гоё урам зоригтой маргаашдаа итгэх итгэл дүүрэн харагддаг билээ дээ. Тиймээс хананаасаа халуун ус гоождог байранд амьдардаг байж олон хоног усанд ороогүй бол, гэрийнхээ халад, гэрийн өмдтэй хүнсээ цуглуулах гэж байгаа бол бусдыгаа хүндлээд гоё ганган хувцсаа өмсдөггүй юмаа гэхэд ус цасандаа ороод гэрийхээ халад, өмдөө тайлаад зүгээр л гадуур гарахдаа өмсдөг хувцсаа өмсөж хүнсээ цуглуулна үү гэж хүсэж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *