У.Уранчимэг:Би хөгшин биш. Ирэх жил дөнгөж 50 хүрнэ. Одоо л жинхэнэ амьдрал эхэлж…

Дайчин, шаргуу зантай гэдгээ уран бүтээл ба амьдрал дээрээ ч олонд батлан харуулдаг МУГЖ У.Уранчимэг нь монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэгт маргах хүн байхгүй биз ээ. Түүний гоолиг сайхан биеийн нууц бол “Эрүүл амьдралын хэв маяг”-г өөрт хэвшүүлж чадсан юм. Учир нь гэвэл “Эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн”-г өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болгожээ. Мөн үүн дээр нэмэгдэн “Залуу хүмүүсийн эрч хүч энерги, аливааг хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл” нь түүнд цэнэг өгч чаддаг гэнэ.

Жүжигчин бүсгүйг Холливудын од Селин Дион, Женнифер Энистон, Женнифер Лопез гэх сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцүүлэн жишиж болох бөгөөд эдгээр алдартнууд “НАС БОЛ ЗҮГЭЭР ТОО” гэдгийг өөрсдийн гоо сайхнаар илтгэдэг юм. У.Уранчимэг нь олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг бөгөөд өөрийн хуудсаараа дамжуулан “Би хөгшин биш шүү дээ. Дараа жил дөнгөж 50 нас хүрнэ. Одоо л жинхэнэ амьдрал эхэлж байна” хэмээн эерэг сайхан бодлоороо олон нийтийн хайр хүндэтгэлийг хүртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *