Таеквондогийн тамирчин Б.Намуун нийтэд хандаж юу гэж Хэлэв?!

Б.Намуун нь Монгол улсын Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд Монгол улсын 7 удаагийн аварга, Таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн өсвөр үеийн аваргын хүрэл медальтай “Хар бүстэй” чансаатай тамирчин юм. Тэрээр сүүлийн жилүүдэд фото модель, брендүүдийн нүүр царай болж ажиллаж байгаа нь түүнийг хөдөлмөрч нэгэн гэдгийг илтгэнэ.

Уг тамирчин бүсгүй нь инстаграм хуудаснаа 130 мянган followers-тай бөгөөд цамим ертөнцөд идэвхтэй байдаг билээ. Тэгвэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийт, тэр дундаа өсвөр насныханд хандаж чухал мессежийг түгээжээ. Тэрээр хэлэхдээ:

“Б.Намуун: Муу нуухаар сайн илчил. Сошиал амьдрал ер нь бодит биш шүү дээ. Наад захын онцгүй гарсан зургаа нийтэд түгээдэггүй байхад яаж хэцүү хүнд бэрхшээлтэй үеэ хүмүүст хэлээд харуулаад байж байхав дээ. Өнгөтэй өөдтэй, гоё сайхан гарсан зураг, стори, пост болгоныг нь өсвөр насны хүүхдүүд үзэж яаж тэд нар шиг болох вэ? Яаж гоё бэлхүүстэй болж турах вэ? Яаж өөгүй сайхан батгагүй нүүртэй болох вэ? ЯАЖ? ЯАЖ? ЯАЖ? гэж өөртөө гутарч сэтгэлээр унаад байдаг юм шиг санагддаг юм. Тийм болохоор хорвоо ертөнц дээр ганцаараа онцгүй, хэцүү, гоё сайхан юмнаас хоцроод байгаа юм шиг битгий өөртөө хүндрэл учруулаарай. Сошиалаас харсан зүйл чинь бодит бөгөөд үнэн биш байж магадгүй энэ цаг үед өөртөө л үнэнч байж өөрийгөө хайрлаж байгаарай” хэмээн зөвлөжээ.

Тэрээр Дэлхийн аварга болох хүртлээ цаг наргүй хүнд бэлтгэл хийж, бэлтгэлийн үеээр авсан шарх сорви зэргийг үл тоон, олон олон бэрхшээлийг давж амжилтанд хүрсэн юм шүү гэдгийг батлах зурагтайгаа харьцуулж ийнхүү хэлсэн нь зөв шийдэл, зөв санаа болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *