Эмч:Kовидоос амьд үлдсэн хүмүүсийн дор хаяж 10% нь мэдрэлийн олон төрлийн эмгэгээр…

Герман улсад халдварын голомтод ажиллаж буй Монгол эмч ингэж бичжээ. Харамсалтай нь үнэн. Ковидоос амьд үлдсэн хүмүүсийн дор хаяж 10% нь мэдрэлийн олон төрлийн эмгэгээр хүндэрч байна. Хүндээр өвчилсөн хүмүүс уушгины өвчнөөс илүүтэйгээр мэдрэлийн өвчнөөр шаналж байна.

Халдварын эхний үед өвчтөнүүдийн 40- 60% үнэрлэх чадвараа алдаж байгаа. Эдгэрэх шатанд ихэнх өвчтөнүүдийн нь үнэрлэх чадвар буцаж сэргэж байна. Миний танил аль 3 сард ковидоор өвдсөн одоо болтол амтлах чадвар нь сэргээгүй байгаа. Маш олон хүн нойргүйдэх, бүх биеэр өвдөх өвдөлтийн хам шинж, толгой эргэх, эргэн санах тал дээр бэрхшээлтэй болсон.

Анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. Хүмүүсийн бөөгнөрөлд бүү ороорой, хоорондын зайгаа байнга аваарай, маскаа байнга зүүгээрэй. Дэг журмаа зөрчөөд байгаа хүмүүст бас шаардлага тавь, ар араасаа тэврэлдэж зогсож болохгүй!

ЭХ СУРВАЛЖ: Хатагин Батчулууны Гэрэлт-Од

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *