Positive Mongolians Дөлгөөн хагалгаанд оржээ- Учир нь…

За хагалгаандаа орох гэж байна… Бяцхан айж байгаа ч унтаад сэрэхэд бүх зүйл амжилттай болсон байна гэж итгэж байна…. Хэдэн хүний нүдэнд өргөс болоод байсан өнөөх монхор хамар минь наддаа уул нь нандин эрдэнэ юм шүү дээ. Олон жилийн өмнөх ясны хугаралыг засах барих бол хэзээ ч хийлгэж болох асуудал байх. Гэтэл хэрэг явдал бишджээ. Энэ монхоолой маань үндсэн үүргээ муу гүйцэтгэж явсаар ар араасаа хэлхээтэй олон асуудал чирсэн байна балай юм чинь эзэндээ хэлку

Таславчийн S хэлбэр буюу муруй нь амьсгалах замд байнга саад учруулж удсаар толгой өвдсөөр, бүр цаашилбал дахиад л хэлхээтэй нөгөө бусад асуудлуудаа чиржийн. Дээр нь бас гамритын хөндий маань надаас нууцаар нэг эрдэнэс агуулчхаж. Ингээд л энэ хэдэн балай юмнуудыг өнөөдөр тулахаар хагалгаанд орох болов. Хүнд хагалгааг нүдээр харсан болохоор миний энэ хагалгаа гайгүй л дээ.. Гэхдээ бүтэн унтана гэсэн чинь салгалжий шүү хог чинь том хүний пампарс зүүе барья гээд сэтгэл түгшээд унав. Гэр бүлдээ маш их хайртай шүү. Бас намайг ямар ч үед хүн ёсоор ойлгож хүлээж авдаг бүх хүмүүстээ талархдаг шүү. Нээх хорвоогоос явахжаагаа хүн шиг биччүү дээ. Ямартай ч удахгүй уулзъя

Хагалгааны эмч нар,асрагч сувилагч гээд олон хүмүүст гүнээ талархая

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *