Жүжигчин Отгоо:4 дэх жилдээ нойргүй хонож байна, юу хэлэх гээд байна гэхээр…

Би өөрийгөө тийм ч сайн ээж гэж бодохоо байсан. Дөрөв дахь хүүхдээ гаргачхаад өөрийгөө мундаг гэж боддог байсан ч үгүй юм байна билээ. Бага дээрээ ноён нуруу минь хуга үсэрч өөрөө ч ядран их зүйл үзлээ. Үнэндээ хүүхдийг хүн болгоно гэдэг хэцүү юмаа. Тэр тусмаа ойрхон төрүүлнэ гэдэг их дэмий санагдсан. Өөрөө ядарна, хүүхдүүдээ ч зовооно.

Үе үе л эмнэлгээс салахаа байх юм. Өнөөдрийг хүртэл бүтэн нойртой хонолгүй 4 дахь жилтэйгээ золгож байна даа. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр ийм хэцүү нийгэмд (агаарын бохирдол, орчны стресс, хүнсний баталгаагүй байдал, эмнэлэг, цэцэрлэгийн хүртээмж…) дүү нар минь маш бодолтой төлөвлөгөөтэй хүүхдээ гаргаарай гэж хэлэх гэсэн юм. Энэ бол миний л бодол шүү. Би хэн нэгэнд тулгаагүйг ойлгоорой.

за анхаарал тавьсан явдалд баярлалаа. Амьдрахад нь амжилт хүсье. (Урьд цагт ажилд нь, хичээлд нь, зорилгод нь амжилт хүсдэг байлаа) Хүүхэд бүхэн эрүүл саруул байвал өөр юу ч хүсэх юм алгадоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *