Жүжигчин Өлзийхүүгийн охин Х.Баярмаа төрөл арилжиж эхлэв

Том нүдтэй, буржгар үстэй Х.Баярмааг ээжийгээ өвчсөн мэт дуурайсан гэдэг.

Найруулагч аав, жүжигчин ээжийн охин юм болохоор Х.Баярмаа төрөхөөс л өндөр нуруу, өөгүй царай, авьяас билгийн өгөгдөлтэй төрсөн.

Cэтгүүлийн нүүрийг чимж, Дэлхийн мисс тэмцээнд орон, орны сайхан бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж,

улсынхаа нэрийг гаргаж чадсан тэрээр одоог хүртэл хань ижлийн сураг дуулгаагүй яваа.

Жүжигчин, фото моделийн үүргийг давхар биелүүлж яваа авьяаслаг Х.Баярмаа сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөж, төрөл арилжиж эхлэв.

Бие галбиртаа гойд анхаарахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа ч ахиулж буй түүний араас хуйлрах эрчүүдийн цуваа ч тасардаггүй биз ээ.

эх сурвалж:factnews,mn