Өглөө хэрхэн Сэрдгээр нь Бүсгүй таны зан чанарыг тодорхойлж болно- Үнэн

Сэрүүлгээр сэрдэг– Уг нь хүн өөрөө бие даан сэрэх нь зөв юм. Механик сэрүүлгээр сэрдэг хүмүүс хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт хувьсалд дургүй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг сэрүүлэгтэй хүн өөрийн хүчинд итгэдэггүй, хариуцлагаас айдаг онцлогтой.

Цовоо сэргэг эсвэл дүнсгэр босох– Өглөө бүр тааламжтай сэтгэлтэй босдог хүн амьдралыг нэгэн том сонирхолтой адал явдал мэт хүлээн авдаг. Эрт босдог “болжмор”-ууд амьдралд зохицохдоо их сайн. Харин өглөөгүүр дүнсгэр, бухимдалтай босдог хүмүүс амьдралын тэнхээ султай.

Орон дотроо хөлбөрөх дуртай– Идэвхгүй хүмүүс. Энэ өдөр сонирхолтой зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байдаг. Амьдралд өөрийн байр сууриа олоогүй. Бодит байдлаас зугтахыг эрхэмлэдэг. Ид шидтэй мэт сайхан харагдахын тухай мөрөөдөх дуртай.

Өглөө босоод гимнастик, дасгал хийдэг– Зорилгодоо үнэнч хүмүүс өглөө биеийн дасгал хийдэг. Тэд эхэлсэн ажлаа заавал дуусгадаг бөгөөд хүч чадлаа зөв тооцоолсон байдаг. Сул тал нь дэндүү зөрүүд, ямар нэгэн зүйл болохгүй тохиолдолд бусдыг буруутгах дуртай.

Шүршүүрт ордог– Өглөө шүршүүрт орох нь зөвхөн цэвэрч байдлын илрэл бус. Шүршүүрт орох нь хуримтлагдсан бохир энергийг угаадгаараа онцлогтой. Шүршүүрт өглөө ордог хүмүүс ямагт эрч хүчтэй байдаг.

Өглөө юу уудаг

Кофегүй өглөөг угтаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн даралт багатай байдаг. Амьдралыг илүү тааламжтай нүдээр харахын тулд тэдэнд жаахан допинг хэрэгтэй болдог. Цай уудаг /ялангуяа ногоон/ хүмүүс амьдралд тайван ханддаг бөгөөд саад бэрхшээлийг төвөггүй давдаг. Буцалсан ус, жимсний шүүс эрхэмлэдэг хүмүүс гэрсэг бус.

Өглөөгүүр бие организмд энерги их шаардагддаг. Өглөө сайтар иддэг хүмүүс тооцоотой, өөрийн ашиг хонжоогоо ямагт эрхэмлэдэг. Ийм хүмүүс гуанз, цайны газар орж чанаргүй хоолонд мөнгө үрэх дургүй байдаг. Харин аяга кофе, хавчуургатай талхаар өглөөний цайг хязгаарладаг хүмүүс ирээдүйн тухай бараг боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг.

Ажилд явахдаа хэр зэргийн хугацаа зарцуулдаг

Орой унтахын өмнө гутлаа цэвэрлэдэг, хувцсаа индүүддэг, бичиг цаасаа эмхэлдэг хүмүүс амьдралд ч мөн бэлтгэлтэй тааламжгүй нөхцөл байдлаас өөрсдийгөө сэргийлсэн байдаг. Өглөө будаг шунхандаа цаг орчим зарцуулдаг эмэгтэйчүүд хувийн амьдралдаа эмх цэгцгүй, ажил төрлөө байс хийгээд солих дуртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *