Халуухан Жүжигчин Гэрэлцэцэгийн Нас, түүний эгэлгүй Хань Ямар хүн бэ?

Анхны гараагаа “Маск” продакшнаас эхлэн, нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэг энэ жил 40 нас хүрч байгаа.

Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэн олон жил олны нүдний өмнө ил амьдарч ирсэн Гэрэлцэцэг ханьтай болжээ.

Тэрээр ХУД-ийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлжээ.

Гэрэлцэцэгийн ханиар тодроод буй Г.Батсайхан анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн аж. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи,

ГЭЗДС-ийн Гаалийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой. Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан

Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

Тэд хоёр жил хамтран амьдарсны эцэст саяхан гэрлэлтээ батлуулжээ.