Сэрэмжүүлэг:Утсаар ярин ХААН Банкны Интернет банкинд нэвтрэхийг завджээ

Сэрэмжүүлэг Өнөөдөр миний интернэт банкинд хал.дахыг оролдсон тохиолдлыг та нартаа сэрэмжлүүлэг болгон мэдээлье. Өдөр 14:25 цагт 9053202* дугаараас нэг залуу надруу залгаад миний Хаан банкны дансыг овог нэртэй минь хэлээд мөн үү л гэнэ. Мөн өө л гэлээ. Гэтэл би Хаан банкны ажилтан байна. Бид шинэчлэл хийж байгаа юм. Таны интернэт банк алдаа заагаад байна. Та надад нэвтрэх нэрээ өгөөч гэв ээ. Би ч тэр дор нь утсаа спикер дээр нь тавьж байгаад интернэт банкруугаа орж үзлээ зүгээр байна. Зүгээр байгаагаа нөгөө нөхөрт хэлтэл манай энд алдаа заагаад байна. Та нэвтрэх нэрээ л өгчих гэжийнэ шүү. Чи аль салбараас ярьж байна гэтэл 10-р хороолол салбар гэнэ. Өөрийнхөө нэр усыг хэлэхгүй юм.

Учиргүй л нэвтрэх нэр нэхээд байна. Утасны цаанаас би чамайг Хаан банкны ажилтан гэж яаж мэдэхэв би чамд нэвтрэх нэрээ өгч чадахгүй гэж хэлээд утсаа салгачихав. Гэтэл яасан байх нь уу? 16:39 минутад миний утсанд интернэт банкинд нэвтрэх 2 удаагийн оролдлого хийлээ. Интернэт банк блоколлоо гэсэн мессэж ирэв. Тэр дор нь Хаан банкруу залгаж учир байдлаа хэлтэл өнөөх луйварчид гэдэг нь тодорхой болсон шүү. Жаахан гэнэндүү загнавал шууд л нэвтрэх нэрээ өгөхөөр юм байна. Таньж мэддэгүүддээ сэрэмжлүүлээрэй хүмүүсээ. Төрийн банкны дансанд мөн л халдахыг завджээ. Зураг нэмлээ. Хүмүүсээ анхаар!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *