Модел Балжидмаа:Яагаад Нөхрөөсөө салсан бэ гээд асуухад нь ийн хариулав

Монголын төлөөлөл болсон загвар өмсөгч Балжидмаа түүний нөхөр Анархүү нарын гэрлэлтийг олон хүмүүс алга ташин хүлээж авсан Эхэн үедээ тэд харилцааагаа олноос нууцалж байсан ч бүл нэмж хөөрхөн хүүтэй болсноо олонд зарлаж байсан нь саяхан.

Гэвч анх харилцаагаа сошиалд дэлгэсэн шигээ салалтаа бас сошиалд зарлав уу гэтэл Балжидмаа Анархүү нар бүх зургуудаа устган хамт стори хийхээ больсон нь олон фэнүүдийнх овоо хараанаас мултарсангүй. Мөн загвар өмсөгч Балжидмаа саяхан фэйсбүүктээ нэг эргэлзээтэй пост шэйрлэсэн нь асуудалд цэг тавьсан гэлтэй. Эцэст хэлэхэд энэ бүхэн албан ёсны тайлбар биш бөгөөд алдартай залуу хосуудын тоог нэгээр нэмсэн нь тэдний хувьд цаг хугацаа бүгдийг илтгэх биз.

Дээр нэг хүн намайг “Чи яагаад нөхрөөсөө салчихсан юм бэ?” гээд асуугаад байсан. Товчхондоо бол хажууд нь байхаар ерөөсөө сэтгэл санаа, зүрх тархи, сүнслэг оюун ухаан сэргэдэггүй нэг тийм хайрцаглагдсан, сэтгэлийн шоронд орсон шиг л мэдэрдэг байж билээ. Mиний сэтгэлийн гал, нүдний гал бүр мөсөн унтарч, нурмайсан зомби болчихсон байсан. Зан ааш ч өөрчлөгдөөд нөгөө байнга инээж явдаг хүн чинь гөлийсөн, өөртөө итгэлгүй, инээдээ ч мартсан хүн болж хувирсан байсан, нэг л мэдэхэд. Хажууд нь байхад байнга түгшиж, адгаж,нервтэж,салах юмсан гэж үргэлж мөрөөдөж, бүр цэл залуу хорин хэдхэн насандаа “Бурхан гэж байдаг бол энэ хүнээс л салгаад өг, надад өөр юу ч хэрэггүй” гэж үнэнээсээ сүсэглэн залбирдаг болчихсон байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *