Хүүхнүүдийн эрчүүдээс асуудаг Залхмаар Тэнэг Асуултууд

Ийм зүйл асууж байж дэргэдэхээ үргээчихэв дээ, Хүүхнүүд ээ…

Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу? Эрчүүд өөртөө итгэлтэй хүүхэнд дуртай. Тэгэхээр итгэлгүй байгаа мэт ийм асуултыг залуугааса асуух огт хэрэггүй. Түүний оронд ээж эсвэл эмэгтэй дүүгээ стилистээрээ сонго

Чи юу бодоод байна? Ийм асуултанд эрчүүд –Юу ч бодоогүй л гэж хариулдаг. Ийм асуулт олон тавибал тэр танийг оюун ухааныг нь хүртэл захирах нь гэж айна.

Чи миний найзуудаас нэгийг нь үнс гэвэл хэнийг нь сонгох вэ? Тэр мэдээж тэр энэ нь гэхгүй. Гэтэл бүсгүй та хэнийг нь бол гэдгийг тэсэн ядан хүлээж байдаг. Гэхдээ –Надад 10 саяыг өгье ч гэсэн би чамаас өөр хэнийг ч үнсэхгүй гэдэг хариултыг л чи хүсээд байгаа биз дээ.

Хоёулаа хэдэн хүүхэдтэй болох уу? Ингэснээр залуу чинь аажмаар чамаас холдож магад. Анхны үеийг харьцаандаа ийм асуулт огт тавьж болохгүй. Эхлээд хайртай залуутайгаа цагийг сайхан өнгөрөө л дөө…

Намайг о.солд орчихвол чи хурдан хаях уу? Юу юугүй үхэхээрээ айлгаад эхлэх нь үү? Айлгах биш харин нөгөөх чинь шарил дээр чинь зогсож байвал яана даа.

Эрчүүдийн үдэшлэгт чинь би хамт очвол чи дургүйцэх үү? Мэдээж уурлана. Эрчүүдэд өөрсдийн гэсэн яриа хөөрөө, ажил хэрэг байдаг. Хүүхнүүд зарим нэг зүйлийг нь мэдэх гээд ч хэрэггүй. Чин охиныг дандаа л харахийм.

Таалагддаад хүсээд байгаамуу? Энэ мөн л таныг өөртөө итгэлтгүй байдлыг чинь илтгэнэ. Чи өөрөө тачаангуй биш гэж үү?

 Надаас өмнө чамд хэдэн хүүхэн байсан бэ? Энэ асуултандаа үнэн хариулт авмаар байна уу? Энэ нь танд хэр ашигтай юм? Харин чи өөрөө хэдэн эртэй байсан бэ гэдгээ сана. Өнгөрсөнийг өөрчлөх аргагүй.

Чи надад эсвэл ээждээ алинд нь илүү хайртай вэ? Эрчүүдийн 99% нь энэ асуултанд цочирддог. Ээж хүү эсвэл эхнэр нөхөр гэдэг бол адилгүй ойлголт. Тэгээх харьцуулалт хийх хэрэггүй. Тэр бол огт өөр хайрууд байдаг. Хамгийн тэнэг асуулт.

 Чи надад хайртай биз дээ? Энэ нь –Би чиний хайр сэтгэлд итгэхгүй байна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *