Дуучин Г.Анхмаа асуудалд орсон Баян банкир эрээс зайгаа авч эхлэв үү?!

3 охин хамтлагийн дуучин Г.Анхмаа экс Бэкигээсээ салсныхаа дараа ХХБанкны гүйцэтгэх захирал О.Орхон хэмээх өөрөөсөө ахимаг насны эртэй дэр нэгтгэж эхэлсэн цаг саяхан. Харамсалтай нь мөнөөх баян банкер залуу нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц хууль зө.рчсөн гэх асуудлаар хуулийн байгууллагатай орооцолдож, ба.ривчлагдсан ч тохиолдол бий. О.Орхон нь өөрийгөө улс төрийн зо.лиос болж байгаа хэмээн тайлбар хийсээр буй.

Ийн асуудалд орсон О.Орхон сүүлийн саруудад шинэхэн амраг Г.Анхмаагаа эрхлүүлэх манатай л гүйсэн нь мэдээж. Энэ явдал Г.Анхмаа, О.Орхон нарын харилцаан сэв суулгасан уу гэлтэй хосыг сүүлийн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр салсан гэх шуум дэгдээд байна.

О.Орхон нь Г.Анхмаатай нийлэхдээ эхнэр, 3 хүүхдээ хаян Г.Анхмаад толгойгоо мэдүүлж суусан гэх юм билээ. Эрчүүд алдсан ч явж, явж эцсийн зогсоол нь эхнэр хүүхэд нь байдаг гэдэг дээ. Өдгөө 44 настай О.Орхоны хувьд тэр цаг нь болсон бололтой.

эх сурвалж: фактнюс.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *