Онгоцны буудал дээр ОХИНОО орхиод гэр бүлээрээ аяллаар нисчээ

Гадаад улс руу аялалд явах гэж байтал гэр бүлийн нэг гишүүний тань пасспортных нь хугацаа дууссан бол та яах вэ. Яг ийм тохиолдол саяхан нэгэн гэр бүлд тохиолдсон байна. Нэгэн аав олон жилийн турш гэр бүлээрээ хамтдаа аялахын тулд мөнгөө цуглуулж, нарийн төлөвлөгөө гаргажээ.

Тэрбээр эхнэр болон 9, 11, 14-тэй хүүхдүүдийн хамт аялахаар болж онгоцны буудал дээр ирсэн аж. Түүний 14-н настай охин нь өмнөх эхнэрээс нь үлдсэн охин ба өмнө нь ээжтэйгээ хамт гадаад руу аялалд явж байсан учир пасспорт нь зүгээр хэмээн бодож хоёр хүүдээ шинэ пасспорт захиалжээ. Гэвч онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэг дээр түүний охины пасспортны хугацаа дуусахад хоёрхон сар үлдсэн байсан учир онгоцонд оруулахаас татгалзжээ. Нисэхийн дүрмэнд зааснаар зорчигчийн пасспортны хугацаа доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ёстой учир олон жилийн турш төлөвлөсөн аяллынхаа төлөө охиноо онгоцны буудал дээр үлдээгээд цааш ниссэн байна.

Энэ тухай аав нь ярихдаа ” Миний охин үнэндээ их бухимдсан. Би түүнийг шинэ пасспортоо авмагц хамтдаа аялалд явна хэмээн амласан. Магадгүй энэ нь түүнд тус болохгүй байж ч магадгүй” хэмээжээ. Гэр бүлийнхэн нь аялаад ирсний дараа охин хэнтэй ч ярихыг хүсээгүй бөгөөд сургуулиа солихыг хүссэн байна. Учир нь охиныг сургууль дээр нь ангийн хүүхдүүд нь “аялалд явна гэж худлаа ярьсан” гэж доромжлох болжээ. Цахим орчинд энэхүү аавыг шүүмжилсэн өнгө аястай олон мянган сэтгэгдэл ирж байна.

Та ч гэсэн аялалд явахынхаа өмнө пасспортоо сайн шалгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *