Охиныхоо дүрд хувилан Шopoнгooc зугтаах гэж байгаад баригджээ

Өөрийг нь эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо ижил хувцас өмсөн дүрд нь хувиран шоронгоос ор.гох гэж байсан цуутай хэ.рэгтнийг илрүүлэн баривчилжээ. Энэхүү үйл явдал бямба гаригт болжээ.

Бразилын хамгийн хүчтэй гэ.мт хэргийн бүлгүүдийн нэг болох “Red Command”-ын толгойлогчдын нэг “Жижиг” хочтой Клаувиньо да Силва гэгч нь охиноо эргэхээр ирэхэд нь охинтойгоо адил хувцаслан, нүүрний маск зүүж, охиноо үлдээгээд өөрөө оргохыг завдсан ч хянагч нар гярхай ажиглаж түүнийг ба.ривчилж чадсан байна.

Цагдаа нар түүний охиныг эцгийгээ шоронгоос оргуулах төлөвлөгөөнд оролцсон эсэхийг шалгаж байгаа ба өдгөө 42 настай Силваг чанга дэглэмтэй шо.ронд шилжүүлж, сахилгын арга хэмжээ авсан гэнэ. Мөн тэдгээр хувцас хэрэглэлүүдийг шо.рон руу нууцаар оруулсан байж болзошгүй жирэмсэн эмэгтэйг хайж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *