Алдарт жүжигчин хос Хён Бин, Сон Ежин нар Хуримаа хийхээр болж

Солонгост жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Dispatch-ээс Солонгос одод, кино жүжигчдийн хосын харилцааг зарладаг уламжлалтай. Энэ жилийн эхний хосоор “Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Сон Е Жин, Хён Бин нар тодорсон. Тус олон ангит кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш үзэгчдийг байлдан дагуулсан. Тэд ийн кинонд тоглосныхоо дараагаар үерхэж эхэлсэн гэсэн ч хоёр талын энтертайнтмэнтаас найман сар үерхсэн болохыг баталсан.

Тэгвэл хайрандаа шатаж буй хосууд удахгүй хуримааа хийхээр төлөвлөжээ. Одоогоор хосууд албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч жүжигчин Хён Бины эцэг эх Сөүлд тансаг зэрэглэлийн байр тэдэнд зориулан худалдаж авч өгөхөөр хайж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *