Дэлгэрмөрөн:Амьдрал гэдэг харамсалтай нь даан ч Богинохон юм билээ

Хэзээний дуулиант хосууд маань өдөр болгоны амьдралаа тоочих нь холгүй байдаг билээ. Энэ удаа тэд бие биенээ нэг ч дурдалгүй шинэлгээний пост хийж байгаа юм. Үүнийг харсан хүмүүс тэднийг тусдаа байгаа хэмээн дүгнэж байна.

Дэлгэрмөрөн: Өглөөний амар амгаланг эрэн мэнд эрье ээ хайр хүндэтгэлийн охь булаг болсон ах дүүс минь ээ. Та бүхний минь амьдралын зам ариун , элэг бүтэн энх тунх , элбэг баян эвтэй найртай аз жаргалаар бялхаж байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Хүмүүн бидэнд залруулж болдог зан араншин , засаж сайжруулдаг нандин амьдрал гэж бий. Гэлээ ч сэтгэл дотор байдаг хумьж болдоггүй хорон нисванис , ханаж цаддаггүй хүсэл тачаал , хаяж гээгддэггүй өс хонзон гэж өнө мөнх оршисоор байгааг амьдрал бидэнд ухааруулсаар л…

Уудлаж төнхөөд ужгийг нь гаргаад судлахаар энэ бүх буруу тогтолцоо бусдаас бус өөрөөс минь шалтгаалдаг , гарт баригддаггүй сэтгэл хэмээх хоосон орон зайнд гүн сууж ургасан байдаг бололтой.

Амьдрал гэдэг ерөөсөө л тэсвэр тэвчээр гэдэг нь үнэн агаад харамсалтай нь даан ч богинохон юм билээ. Хэмээжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *