Жүжигчин Хүрлээг өвөө болгох шахсан дуулиант хосуудын хуучирсан түүх

“Тагнуулч аав” инээдмийн кинондоо алдартай жүжигчдийн хүүхдүүдийг урьж тоглуулсан МУГЖ Д.Хүрэлхүү далимаар нь өөрийн охиноо ч оролцуулаад амжсан. Түүний том охин Х.Намууны хувьд эдийн засагч мэргэжилтэй боловч сүүлийн үед аавынхаа нэр нөлөөгөөр урлагийн салбарт ихээхэн танигдаж яваа авьяаслаг бүсгүй. Загварын тайзан дээр алхаж, фото моделиор ажиллаж явсан Х.Намуун тус кинонд тоглох үедээ “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иштэй танилцаж, улмаар хайрын дотно харилцаа үүсгэж байлаа.

Царайлаг, авьяаслаг залуугийн хайрыг булааж, олон охидын атаархалд умбаж суусан түүнийг нэг хэсэг “Хөл хүндтэй болсон. Хэзээ мөдгүй амаржихаар зэхэж байгаа” гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрсөн ч төд удалгүй худал гэдэг нь батлагдсан билээ. МУГЖ Д.Хүрэлхүү энэхүү мэдээг сонсоод охинтойгоо сайтар ярилцаж, дуучин хүргэнийхээ талаар чамгүй судалсан гэх бөгөөд өвөө болох гэж тэгтлээ яараагүй нь тодорхой биз ээ.

Харамсалтай нь, урлагийн ертөнцөд учирсан олны танил хосууд маань тун удахгүй хоёр тийш болсноор барахгүй өнөөдөр хэн хэнийгээ танихгүй мэт царайлж яваа. Х.Намуун “Wolarsen” брэндийн уруулын будгаа худалдаанд гаргаад нэлээд амжилттай байгаа ч гадаадад ганцаараа аялж, мартагдаж хоцорсон амрагийнхаа тухай ганц үг унагаагүй хэвээр. Дуучин О.Гүнчин-Иш усанд хаясан чулуу мэт сураг алдарч, хамтлагийнх нь уран бүтээл нь төдийлөн ахиц муутай байгаа сурагтай.

эх сурвалж:факт.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *