О.Осоржамаагаар хичээл заалгая бүгдээрээ-Юу гэвэл

Нийслэлийн гэр хорооллынхонд зориулж сошиалын од О.Осоржамаагаар сайжруулсан түлшийг хэрхэн аюулгүй түлэх талаар хичээл заалгая. Түлш нь “но”-гүй, хэрэглээ талд асуудал байгаа бол гэр хорооллынхонд хамгийн сайн заавар зөвлөгөө өгөх хүн нь О.Осоржамаа л болчихоод байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан гэртээ очиж, live хийж, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш аюулгүй талаар ярьж, сурталчиллаа. Гэвч тус болсонгүй. Хоногийн мэдээгээр шөнөдөө хамгийн багадаа 30 гаруй хүн у.гаартаж, эмнэлгийн тусламж авч байна. Гэр хороололд амьдарч үзээгүй шахам, нүүрс хэрхэн түлдэгийг ч мэдэхгүй нөхөд “Яндангаа хөөл, пийшингийнхээ хог шороог сайн цэвэрлэ. Хаалтыг нь бүтэн хааж болохгүй. Сайжруулсан түлшээ бага, багаар хий” гэж ярихаар насаараа шахам нүүрс түлсэн хүмүүсийн чихэнд хүрэхгүй, эсрэгээрээ шоолуулахдаа тулж байна.

Хэрэв сошиалд хэдэн мянган дагагчтай, гэр хороололд амьдардаг О.Осоржамаа live хийгээд зааж зөвлөвөл итгэл үнэмшил илүү төрүүлж, олон хүнд хүрэх болов уу. Түүнийг live хийхэд 121 мянган хүн үзэж, 850 гаруй удаа шэйр хийсэн байдаг. Зөвхөн live -аар зогсохгүй сурталчилгааны самбар, шторк гээд олон нийтэд хүргэж болох бүх арга хэрэгслийг ашиглан сурталчилгаа хийлгэвэл үр дүн өөр тусах болов уу. Энэ жил урт налгар намар үргэлжилж байна. Хүйтний эрч чангарахад иргэд галлагаагаа зөв хийж сураагүй байвал илүү олон хүн бодит аюултай тулах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *