Wolarsen Намууны экс Mixx хамтлагийн Гүнчээ шинэ амьдрал зохиожээ

Жүжигчин Д.Хүрэлхүү “Тагнуулч аав” хэмээх кино хийж охин Х.Намууныгаа гол дүрд тоглуулсан цаг саяхан. Энэ киногоор жүжигчин Д.Хүрлээгийн охин Х.Намуун олны танил болсон гэхэд болно. Х.Намуун МУИC-ийн эдийн засгийн сургуулийг татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн хэдий ч аавыгаа дуурайсан урлагийн авьяастай нэгэн.

Ийнхүү кино урлагт хүч сориод амжсан Х.Намуун 2014 онд найз залуугаараа “Микс” хамтлагийн дуучин Гүнчээ буюу О.Гүнчин-Ишийг сонгож байв. Хос хоёр жил гаруй үерхсэний эцэст хоёр тийш болсон гэдэг. Тэгвэл Гүнчээ өдгөө АНУ-д байгаа бөгөөд эхнэртэй болж, бүл нэмж охинтой болсон бөгөөд чухам аз жаргалтай байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулах болжээ.

Харин жүжигчин Х.Намууны хувьд гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй гэдгийг охид, эмэгтэйчүүд бүгд мэдэж байгаа байх. Түүний бизнес тун амжилттай яваа. Тэрбээр хамгийн сүүлд Орос залуутай үерхэж байгаад салжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *