Амттай шаржигнуур Тахиа хийх Хамгийн амархан Жор

Гадуур зоогийн газарт 10,000 төгрөгөөр амт муутай тахиа авч идсэнээс гэрийн нөхцөлд илүү амттай шаржигнуур тахиа хийх аргыг зааж өгье.

За та дэлгүүр ороод доорх материалыг авахад хангалттай: 

1. 1 кг тахианы мөч 2. Төмс, салатны навч, савалсан жижиг улаан лойл 3. Сармисны амтлагч, улаан болон хар перци, тахианы махны орос амтлагч

За материал бэлэн болсон бол тахиагаа давстай усанд 20-30 мин жигнэнэ. Харин жигнүүрийнхээ усанд арилгаж цэвэрлэсэн төмсөө хамт жигнэвэл цаг хожино шүү.

Мөн энэ хооронд будаагаа агшаагаарай. Одоо харин тахиагаа шарахдаа ашиглах гурилтай амтлагчны холимогоо бэлтгэх хэрэгтэй. Та том саванд доорх материалуудыг холиж бэлдээрэй. Үүнд: 

1 .4-5 аяга гурил 2. 1 Хоолны халбагаар сармисны амтлагч 3. 1 Хоолны халбагаар улаан перци 4. 1 цайны халбага хар перци 5. 1 хоолны халбага давс 6. 2 хоолны халбага тахианы амтлагч Харин одоо зуурмагаа бэлдэнэ. 

Ердөө 2 ширхэг өндөг болон 4 цайны халбага сүү хийж сайтар хутгаж бэлтгэнэ. Энэ хооронд тахиа маань ясандаа хүртэл жигнэгдэж гүйцэт болсон байх ёстой.

Гаргаж ирээд уурын сэврээж хүнсний салфетикаар чийгийн шингээж аваарай. Энэ хооронд хайруулын тавгандаа ахиухан ургамлын тос хийж гал дээр тавин сайтар халаана.

Одоо нэг мөчөө өндөгтэй шингэн зуурмагандаа дүрж дараан гурилтай амтлагчиндаа өнхрүүлнэ. Энэ үүлдлээ хоёр дахин давтаад хайруулын тавгандаа бүх талаас нь сайтар шарах хэрэгтэй.

Ойролцоогоор нэг талын 2-3 мин шарахад хангалттай байдаг. За ингээд л шаржигнууртай тахиа бэлэн боллоо. Сайхан хооллоорой.