Монгол дах Koвидийн ардах Эмгэнэлт явдал- Бодит явдал…

Би 4 дээш хүүхэдтэй, олон ам бүлийн гишүүдтэй айл короногоор өвдөж байгаатай нүүр тулан ажиллаж бгаа алдарт ээж байна аа. Үнэхээр хэцүү, бүүр аймшигтай байна. Энхийн цагийн дайн ч юм уу. Та нарт тулж ирээгүй болохоор юуг ч ойлгохгүй бна. Би болдог процeссыг та нарт хэльe.

Ко.видын эмнэлэг рүү батлагдсан тохиолдлын гэрээс нь цагаан хувцастай хүмүүс аваад явна, гэрт голомтын халдваргүйтгэл хийнэ. Гэрт үлдсэн хүүхэд, гэр бүлийн гишүүд бөөн ай.дас, түгшүүртэй үлдэнэ. Удахгүй бас цагаан хувцастай хүмүүс ирээд ойрын хавьтал гээд гэр бүлийн бүх гишүүдийг тусгаарлах байр руу авч явна.

Тусгаарлах байр бол аль болох тохитой байлгахын хичээдэг ч тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсийг авдаг шиг тохилог биш, шууд хэлэхэд тохь маш муу. За тэгээд тусгаарлах байранд гэр бүлийн гишүүдээс нэг нэгээрээ өвдөөд ковидын эмнэлэг рүү авч явна. Ээж, аав нь өвдөөд ковидын эмнэлэгт бгаа хүүхдүүд том ах эгчтэйгээ тусгаарлах байр руу очдог, тэр байранд нь тусгаарлаад ажиглаж байтал ах эгч нь батлагдаад ковидын эмнэлэг рүү авч явах болно.

Дүү нар нь ах, эгчийгээ явуулахгүй гээд зуурч уйлаад д яг эмгэнэлт кино шиг юм болдог. 18 настай эгч нь 2 настай дүүгээ 13 настай дүүдээ даатгаж орхихгүй гээд тэврээд уйлчихна. Эгчийгээ уйлахаар бүгд уйлна. Эгчийг нь гуйна аргадна. Чи өвдсөн дүүгээ тэр К*видын эмнэлэг рүү авч явж болохгүй гээд л тэгээд аав ээжтэй нь холбогдоно. Аав ээж нь тусгаарлах байр руу ороод бага насны хүүхдүүдийг минь хараад өгөх хүн хайна. Танай хүүхдүүд ойрын хавьтагч болохоор тэдэнд хэнч туслахгүй, тэгээд 70 настай эмээ өвөө нь зөвшөөрнө. Өндөр настай ээж аавыгаа өвдүүлж болохгүй гээд хөөрхий эх эцэг ямар сонголт хийхээ мэдэхээ байна. Сүүлдээ гарын үсэг зурж зөвшөөрөл аваад өвдөөгүй бага насны хүүхдээ Ковидын эмнэлэгт ээж нь хажуудаа авдаг. Тэгээд өвдөөгүй байсан хүүхэд батлагдсан тохиолдлыг эмчилдэг эмнэлэгт орж ээжтэйгээ байснаараа өвддөг.

Тэр үeд ээж өөрийгөө буруутгаад ч нэмэргүй. Би яах гэж тэр цайллага, нийллэгт оролцсон юм бэ. Би хэдхэн сар тэвчихгүй юунд олны арга хэмжээнд орсон юм бэ гээд ч хожимдсон ухаарал байдаг. Би энэ бүгдийг хараад дотроо уйлдаг, бяцхан хүүхдүүдийг өрөвддөг. Очоод тэвэрч аргадмаар байдаг. Гэвч ойрын хавьтагч хүнтэй хэн ч ойртож болохгүй. Энэ бол халдвар өвчний дүрэм. Гадуур халдвар маш эрчтэй тархаж байна. Энэ эрчтэй тархалттай зэрэгцээд вакцинжуулалт эрчтэй явна. Та нар минь тэвчээч. Би өдөр бүр утасны цаанаас яг энэ эмгэнэлт явдлыг зохицуулаад 5 сар болж бна. Олон хүүхэдтэй айл хэцүү шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *