Киви-н Агий Caлaлтаа “Range Rover”-оор үнэлж, ханш тогтоосон; түүний ФАКТууд !

“Киви” тэртээ 2004 онд байгуулагдаж байв. Нэг мэдэхэд 17 жил өнгөрч, 17 настай хамтлаг болжээ. Хамтлагийн гишүүдээс хар, шар хоёр нь солигддоггүй бол Ази төрхтэй гишүүн нь энэ хүртэл 4 удаа солигдсон байх юм. П.Алтанцэцэг буюу Агий хэмээх охин дунд сургуулийн сурагчийн ширээнээс энэ хамтлагт орсон.

Хамтлагийн нэг гишүүн нь гэрийн эзэгтэй болж нөгөө нь соло уран бүтээл хийж эхэлсэн нь Агийг ганцаардахад хүргэж байгаа болов уу. Тэгвэл “Киви”-гийн Ази төрхтэй гишүүн энэ хугацаанд амьдралдаа хэрхэн manage хийснийг та бүхэнд сонирхуулахаар скандал онцоллоо.

FACT 1: Түүний анхны болзоот хархүү экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Г.Эрдэнэ байлаа. Ээжийн хамтаар хоолны газрын сүлжээний бизнес эрхэлдэг Г.Эрдэнэ залуу боловч бийлэгжүү эр. Дуучин бүсгүй гэнэтхэн 70 саяын үнэтэй “Infiniti FX35” машинаар гангарах болсон нь ерөнхийлөгчийн гэр бүлийн хаялга гэлцэх хүн олон байв. Гэсэн ч Агий өөрөө энэ машиныг авсан гэж тас гүрийсэн.

FACT 2: Бааранд түүнээс болж залуус зодолдон бу ун дуу гаргаж ху тга мэ сэндээ хүрсэн явдал нэг хэсэг дуулиан тарив. Тулаанчдын нэг нь экс найз залуу Г.Эрдэнэ нь байсан бол нөгөө нь Х.Мэгэддорж. Хэн нь Агийтай хамт гарч явах эсэх дээр санал зөрөлдсөн гэх юм билээ.

FACT 3: Түүнийг сайхан бүсгүйчүүдийн эрлэг Асашёорюү Д.Дагвадоржтой нууц амрагийн холбоотой байсан гэлцдэг. Хачирхалтай нь Агий бусад залуустайгаа хөтлөлцөн гүйж хэвлэлийн дуран хараанд өртчихдөг бол Асатай хамт явж харагдаагүй. Нууц амраг нууц л байхгүй бол нэрнийхээ утгыг илэрхийлж чадахгүй биз. Харин түүний дараагийн ил романс ZZ байлаа

FACT 4: Нэг мэдэхэд Агийгийн сольсон залуус ил, далд нь тоогоо алдав. Түүний хамгийн сүүлийн сонголт эрхэм гишүүн, “МАК”-ын эрх агь Н.Номтойбаяр. Гэргий нь хоёр дахь хүүхдийг нь төрүүлэн нялх биетэй байх үед гэнэт салж буйгаа ил болгосон Н.Номтойбаярын болзсон эхний бүсгүй Агий биш юм. Ард түмний мисс Д.Ариунцэцэгийн дараа болзсон гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *